Jury

Хоёрдугаар бүлэг. Амьтан хамгаалах

Амьтны тухай хууль 6¹ дүгээр зүйл. Амьтныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-15

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6¹.1.Амьтныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд үйл ажиллагааны танилцуулга, ажилтны мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшсэн талаарх нотлох баримт, ажлын байр, техник, тоног төхөөрөмжийн мэдээллийг хавсаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6¹.2.Амьтныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага таван жилийн хугацаагаар олгож, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан журмын дагуу сунгана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.