27.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээнд агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээ, агнах хугацаа, газар, бэлтгэх түүхий эдийн нэр төрөл, тоо, төлбөр, хураамжийн хэмжээг тусгана.