8.1.Мэргэжлийн байгууллага нь шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу амьтныг сэргээн нутагшуулах үйл ажиллагааг эрхэлж болно.
8.2.Мэргэжлийн байгууллага амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулна.
8.3.Амьтныг сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх газрын мэдээлэл, аргачлал, ажлын удирдамж, хөтөлбөр, ажил гүйцэтгэх хугацааны хуваарь, тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааны танилцуулгыг хавсаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./