/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.1.Амьтан ашиглах эрхийн зөвшөөрлийг дор дурдсан тохиолдолд хүчингүй болгоно:
19.1.1. амьтан ашиглах шаардлагагүй болсон буюу түүнийг ашиглахаас татгалзсан;
19.1.2. амьтан ашиглах гэрээний хугацаа дууссан;
19.1.3. хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг төлөөгүй;
19.1.4. амьтан ашиглах эрх олгогдсон хуулийн этгээд татан буугдсан;
19.1.5. амьтныг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомж, гэрээ зөрчсөн.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./