Jury

Дөрөвдүгээр бүлэг. Амьтны мэдээллийн сан, төлбөр, санхүүжилт

Амьтны тухай хууль 31 дүгээр зүйл. Амьтны мэдээллийн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-15

31.1.Амьтны мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

31.1.1.амьтны тархац нутаг, нөөц, түүний үнэлгээ;

31.1.2.амьтны судалгааны тайлан, мэдээ баримт;

31.1.3.амьтны цуглуулга, лабораторид хадгалсан үр хөврөл;

31.1.4.амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах арга хэмжээний мэдээ;

31.1.5.агнуурын амьтны тархац, нягтаршлыг аймаг, нийслэлээр харуулсан зураг.

31.2.Амьтны мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.