Jury

Гуравдугаар бүлэг. Амьтныг өмчлөх, эзэмших, ашиглах, ан агнуур

Амьтны тухай хууль 15 дугаар зүйл. Амьтан ашиглах хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-15

15.1.Гэмтээлгүйгээр хууль болон гэрээнд заасны дагуу амьтны аль нэг ашигтай шинж чанарыг ашиглах үйл ажиллагааг амьтныг ашиглах гэнэ.

15.2.Амьтныг дор дурдсан хэлбэрээр ашиглаж болно:

15.2.1.эрдэм шинжилгээний ажил, соёл урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах;

15.2.2.хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэг амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах;

15.2.3.амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг авах зорилгоор ашиглах.

15.3.Амьтныг ашиглах бусад хэлбэрийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.