Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11)

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11) нь 1999-06-11-нд батлагдсан, 77 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-11
Мөрдөж эхэлсэн
1999-08-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ

Агуулга

77 зүйл

Дөрөвдүгээр бүлэг гэр бүлийн эд хөрөнгийн харилцааны зохицуулалт

1 зүйл
  1. 20 дугаар зүйлГэр бүлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах

Зургадугаар бүлэг тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа

20 зүйл
  1. 34 дүгээр зүйлТэжээн тэтгүүлэх эрх
  2. 35 дугаар зүйлТэжээн тэтгэх үүрэг
  3. 36 дугаар зүйлГэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэг
  4. 37 дугаар зүйлГэрлэгчдийн тэжээн тэтгүүлэх эрх үргэлжлэх
  5. 38 дугаар зүйлЭцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг
  6. 39 дүгээр зүйлХүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхдэд олгох тэтгэлэг
  7. 40 дүгээр зүйлТэтгэлгийн хэмжээ
  8. 41 дүгээр зүйлТэтгэлэг олгох хэлбэр, хугацаа
  9. 42 дугаар зүйлТэтгэлгийн хэмжээг өөрчлөх
  10. 43 дугаар зүйлНасанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай хүүхдийн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг
  11. 44 дүгээр зүйлТөрөл, садангийн хүний тэжээн тэтгэх үүрэг
  12. 45 дугаар зүйлТэжээн тэтгэх тухай гэрээ
  13. 46 дугаар зүйлТэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах
  14. 47 дугаар зүйлТэжээн тэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох
  15. 48 дугаар зүйлХариуцагчаас нэмэлт зардал гаргуулах
  16. 49 дүгээр зүйлТэтгэлэг нөхөн гаргуулах
  17. 50 дугаар зүйлТэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлага
  18. 51 дүгээр зүйлТэтгэлгийг эд хөрөнгөөс гаргуулах
  19. 52 дугаар зүйлТэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх
  20. 53 дугаар зүйлТэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох

Наймдугаар бүлэг асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх

13 зүйл
  1. 63 дугаар зүйлАсран хамгаалалтад байх хүн
  2. 64 дүгээр зүйлХаргалзан дэмжвэл зохих хүн
  3. 65 дугаар зүйлАсран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүний эрх
  4. 66 дугаар зүйлАсран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага
  5. 67 дугаар зүйлАсран хамгаалах, харгалзан дэмжих
  6. 68 дугаар зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож болохгүй хүн
  7. 69 дүгээр зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг
  8. 70 дугаар зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчид хориглох зүйл
  9. 71 дүгээр зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагааны талаар Засаг даргын эдлэх эрх
  10. 72 дугаар зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд хяналт тавих
  11. 73 дугаар зүйлАсран хамгаалах, харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болох
  12. 74 дүгээр зүйлХүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх үйл ажиллагаа
  13. 75 дугаар зүйлАсран хүмүүжүүлэх гэрээ байгуулж болохгүй хүн

Есдүгээр бүлэг бусад зүйл

1 зүйл
  1. 76 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцлийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гэр бүлийн тухай хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;

3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;

3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;

3.1.5.“төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;

3.1.6.“садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;

3.1.7.“овог” гэж нэг өвөг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэрийг;

3.1.8.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг.

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.