Jury

Тавдугаар бүлэг эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11) 27 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-11
Мөрдөж эхэлсэн
1999-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

27.1.Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.

27.2.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй.

27.3.Эцэг, эх байх эрх хязгаарласан тухай шийдвэрийн хувийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүх ажлын гурван өдрийн дотор хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт6.196.20

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.