Jury

Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11) 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-11
Мөрдөж эхэлсэн
1999-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;

3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;

3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;

3.1.5.“төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;

3.1.6.“садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;

3.1.7.“овог” гэж нэг өвөг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэрийг;

3.1.8.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг.

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт13.4

  2. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт10Эх бичвэр

  3. Гаалийн тухай хууль

    Заалт227.1

  4. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. "Хүүхдэд тэтгэмж олгох, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай" хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт1

  6. Хувь хүний орлогын албан татварын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт16.1.19

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.