Jury

Долдугаар бүлэг хүүхэд үрчлэх

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11) 57 дугаар зүйл. Үрчлэгч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-11
Мөрдөж эхэлсэн
1999-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

57.1.Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.

57.2.Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

57.3.Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад энэ хуулийн 57.2-т заасан насны хязгаарлалт үл хамаарна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр213

  3. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.