Jury

Наймдугаар бүлэг асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11) 66 дугаар зүйл. Асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-11
Мөрдөж эхэлсэн
1999-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

66.1.Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.

66.2.Хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй, эрүүл мэндийн байдал, өндөр настай болсны улмаас эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлж чадахгүй болсон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асрамжид байсан хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага, асран хүмүүжүүлэгчид шилжүүлсэн хүүхдийг нийгмийн халамжийн байгууллага асран хамгаалж, харгалзан дэмжинэ.

66.3.Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг шүүх эрхлэн хамгаалагчид хариуцуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт6.1.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.