Jury

Тавдугаар бүлэг эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11) 32 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхийг сэргээх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-11
Мөрдөж эхэлсэн
1999-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

32.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхээ сэргээх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.

32.2.Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.

32.3.Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол энэ хуулийн 30.1-д заасны дагуу эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхийг шүүх нь долоон нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзан сэргээхгүй байж болно.

32.4.Эцэг, эх байх эрхийг сэргээх тухай шийдвэрийн хувийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүх ажлын гурван өдрийн дотор аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.