/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /
14.¹.1.Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хамт болон гэрлэлт цуцлуулснаас хойш 14 насанд хүрсэн хүүхэд, эсхүл хүүхдийн эцэг, эсхүл эхийн аль нэгний гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр дараах асуудлыг шийдвэрлэнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.¹.1.1.хүүхдийн асрамж;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.1.2.эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарь.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөс эхлэн дагаж мөрдөнө.//
Тайлбар: Энэ хуулийн 14.¹.1.1-д заасан "хүүхдийн асрамж" гэдэгт хүүхдийг хэний асрамжид үлдээх буюу амьдрах газрыг ойлгоно.
/Энэ тайлбарыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.2.Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцсэн байдлаар талууд өөрөөр тохиролцоогүй бол шүүх энэ хуулийн 14.¹.1.1-д заасан хүүхдийн асрамжийг авсан талд хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг олгох бөгөөд тусдаа амьдрах эцэг, эсхүл эх хүүхдийн талаар мэдээлэл авах эрхтэй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.3.Шүүх энэ хуулийн 14.¹.1-д заасан асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.4.Шүүх хүүхдийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах хүчин зүйлийг харгалзан үзнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.4.1.хүүхдийн бие махбод, оюун санаа, сэтгэлзүй, нас, хөгжлийн онцлогт нийцсэн хэрэгцээ;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.4.2.хүүхдийн эцэг, эх, ах, эгч, дүү, эмээ, өвөө болон хүүхдийн амьдралд чухал нөлөө бүхий бусад хүнтэй тогтоосон харилцаа;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.4.3.эцэг, эхийн хүүхдийг асран хамгаалж, хүмүүжүүлэхэд оролцож байсан оролцооны байдал, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.4.4.хүүхдийг асран хамгаалж, хүмүүжүүлэх төлөвлөгөө, хүүхэдтэй харилцах чадвар, эцэг, эхийн амьдралын хэв маяг, эрүүл мэнд, эрхэлсэн ажил, ажлын цаг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.4.5.ёс зүй, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд үзүүлэх нөлөө.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.5.Энэ хуулийн 14.¹.4.5-д заасан гэр бүлийн хүчирхийлэл болон түүний хүүхдэд үзүүлэх нөлөөг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан холбогдох үнэлгээний дүгнэлт болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлангаар тодорхойлно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.6.Хүүхдийг эцэг, эсхүл эхтэй хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, шүүхээс томилсон бусад этгээдийн хяналтад, эсхүл хяналтгүйгээр уулзуулах хуваарийг шүүх тогтооно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.¹.7.Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшилсан гэж үзвэл хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь тогтоосон шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр хүүхдийн эцэг, эсхүл эх энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Тайлбар: Энэ хуулийн 14.¹.2-т заасан "хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрх" гэдэгт хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гадаад улсад удаан хугацаагаар зорчих, шашин шүтэх, эс шүтэх, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх дугуйланд сургах зэрэг хүүхдийн хөгжил, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиран зарцуулах талаар шийдвэр гаргах эрхийг ойлгоно.