Jury

Хоёрдугаар бүлэг гэрлэлтийн харилцаа үүсэх үндэслэл, гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11) 9 дүгээр зүйл. Гэрлэхэд харшлах шалтгаан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-11
Мөрдөж эхэлсэн
1999-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Дараахь байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно:

9.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол;

9.1.2.гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 6.1-д заасан насанд хүрээгүй бол;

9.1.3.төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх;

9.1.4.харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх;

9.1.5.үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх;

9.1.6.гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол.

9.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд энэ хуулийн 9.1.2 үл хамаарна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.