Jury

Гуравдугаар бүлэг гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох, түүний үр дагавар

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11) 16 дугаар зүйл. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-11
Мөрдөж эхэлсэн
1999-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

16.2.Иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж зарлагдсан насанд хүрээгүй гэрлэгчийн ашиг сонирхлын үүднээс, эсхүл гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг зөвшөөрөөгүй бол шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. "Хүүхдэд тэтгэмж олгох, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай" хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.