Jury

Наймдугаар бүлэг асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх

Гэр бүлийн тухай хууль (1999-06-11) 63 дугаар зүйл. Асран хамгаалалтад байх хүн

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-11
Мөрдөж эхэлсэн
1999-08-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

63.1.Дараахь хүнийг асран хамгаална:

63.1.1.бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд;

63.1.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд;

63.1.3.эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;

63.1.4.сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн.

63.2.Бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Иргэнд хишиг,хувь хүртэх)

    Заалт7.3

  3. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.