Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь 2024-05-16-нд батлагдсан, 58 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-03-13.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-20
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Агуулга

58 зүйл

Долдугаар бүлэг Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо

25 зүйл

Нэгдүгээр дэд бүлэг. Хянан шалгах түр хорооны эрх зүйн байдал

  1. 32 дугаар зүйлХянан шалгах түр хороог байгуулах, татан буулгах
  2. 33 дугаар зүйлХянан шалгах түр хорооны бүрэлдэхүүн
  3. 34 дүгээр зүйлХянан шалгах түр хорооны бүрэн эрх
  4. 35 дугаар зүйлХянан шалгах түр хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт

Хоёрдугаар дэд бүлэг. Нотлох баримт

  1. 36 дугаар зүйлНотлох баримт
  2. 37 дугаар зүйлХянан шалгах түр хорооны шийдвэр
  3. 38 дугаар зүйлГэрчээр дуудах
  4. 39 дүгээр зүйлХянан шалгагчийг томилох
  5. 40 дүгээр зүйлШинжээч томилох
  6. 41 дүгээр зүйлБичмэл нотлох баримт
  7. 42 дугаар зүйлТөрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримт гаргаж өгөх
  8. 43 дугаар зүйлХүн, хуулийн этгээдээс нотлох баримт гаргаж өгөх

Гуравдугаар дэд бүлэг. Хяналт шалгалтын түр хорооны сонсгол

  1. 44 дүгээр зүйлНотлох баримтыг сонсох
  2. 45 дугаар зүйлСонсголыг товлон зарлах
  3. 46 дугаар зүйлСонсголыг нээх
  4. 47 дугаар зүйлСонсголд оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, дэг сахиулах
  5. 48 дугаар зүйлНотлох баримтыг шинжлэн судлах дараалал
  6. 49 дүгээр зүйлГэрчийн мэдүүлэг сонсох
  7. 50 дугаар зүйлХянан шалгагчийн тайланг сонсгох
  8. 51 дүгээр зүйлШинжээчийн дүгнэлт сонсгох
  9. 52 дугаар зүйлБичмэл нотлох баримтыг уншиж сонсгох
  10. 53 дугаар зүйлСонсголыг хаах

Дөрөвдүгээр дэд бүлэг. Хянан шалгах түр хорооны хуралдаан, тайлан, санал, дүгнэлт, зардал

  1. 54 дүгээр зүйлТүр хорооны хуралдаан
  2. 55 дугаар зүйлТүр хорооны тайлан
  3. 56 дугаар зүйлТүр хорооны зардал

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг Улсын Их Хурлаас хянан шалгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль тогтоомж

2.1.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль/цаашид "Үндсэн хууль" гэх/, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын зорилго

3.1.Монгол Улсын Их Хурал /цаашид "Улсын Их Хурал" гэх/-ын хяналт шалгалтыг дараах зорилгоор хэрэгжүүлнэ:

3.1.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид "хууль тогтоомж" гэх/-ийн биелэлтийг хангуулах;

3.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгааг хангах;

3.1.3.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой байдал, харилцан уялдааг хангуулах;

3.1.4.төсөв боловсруулах, батлах, хэрэгжүүлэх шатанд хяналт тавих, төсвийн сахилга батыг хангуулах;

3.1.5.Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар энэ хуульд заасан арга хэрэгслээр тусгай шалгалт явуулж иргэний мэдэх эрхийг хангах;

3.1.6.хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулах, боловсронгуй болгох.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.