Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Нотлох баримт

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 42 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримт гаргаж өгөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

42.1.Засгийн газар, яам, агентлаг, төрийн бусад байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар нь түр хорооноос эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хүсэлтийн дагуу түүний тогтоосон хугацааны дотор нотлох баримтыг бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэгтэй.

42.2.Энэ хуулийн 42.1-д заасны дагуу ирүүлсэн нотлох баримт шаардлага хангаагүй гэж үзвэл түр хороо шаардлагад нийцүүлэн ирүүлэх хугацаатай үүрэг өгөх бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтан тухайн албан бичигт заасан хугацааны дотор нэмэлт нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.