Jury

Гуравдугаар дэд бүлэг. Хяналт шалгалтын түр хорооны сонсгол

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 50 дугаар зүйл. Хянан шалгагчийн тайланг сонсгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

50.1.Хянан шалгагчийн тайланг уншиж сонсгоно.

50.2.Хянан шалгагч сонсголд биечлэн оролцож байгаа бол өөрийн тайланг тайлбарласны дараа сонсгол даргалагч болон түр хорооны гишүүдийн асуултад хариулна.

50.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хянан шалгагчаас тайлбар авах, асуулт тавихад энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

50.4.Түр хороо хянан шалгагчийн тайлан эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл хянан шалгагч зөрүүтэй тайлан гаргасан гэж үзвэл нэмэлт, эсхүл дахин хянан шалгалт хийлгэж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.