Jury

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

5.1.Улсын Их Хурал хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан /цаашид "мэдээллийн нэгдсэн сан" гэх/-тай байна.

5.2.Мэдээллийн нэгдсэн сан нь Улсын Их Хурлаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой бүрдүүлсэн, бусад байгууллагаас гаргуулан авсан баримт бичиг, мэдээлэл, тайлан, илтгэл болон холбогдох бусад мэдээллээс бүрдэнэ.

5.3.Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эрхлэн хөтөлнө.

5.4.Мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх энэ хуулийн 5.2-т заасан мэдээллийн төрөл, гаргуулан авах хэлбэр, хугацаа, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмыг Улсын Их Хурлын дарга батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.