Jury

Тавдугаар бүлэг. Төсвийн хяналт

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 24 дүгээр зүйл. Гурав дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

/Энэ зүйлийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.Гурав дахь хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн төсөлд тусгуулахаар гаргасан санал энэ хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд түүнд тавих хяналтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.2.Гурав дахь хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн төсөлд тусгуулахаар гаргасан санал энэ хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэхэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн шатанд уг дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.3.Гурав дахь хэлэлцүүлгийн үе шатанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Төсвийн байнгын хороог шаардлагатай тооцоо, мэдээллээр хангаж ажиллана.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.