Jury

Долдугаар бүлэг. Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо. Нэгдүгээр дэд бүлэг. Хянан шалгах түр хорооны эрх зүйн байдал

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 34 дүгээр зүйл. Хянан шалгах түр хорооны бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

34.1.Түр хороо нь Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

34.1.1.нотлох баримтыг дараах аргаар цуглуулна:

34.1.1.а.нотлох баримтыг нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх;

34.1.1.б.төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулж авах;

34.1.1.в.нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлт гаргах;

34.1.1.г.нотлох баримт гаргаж өгөхийг хүн, хуулийн этгээдээс шаардах;

34.1.1.д.гэрчээр дуудах, гэрчээс мэдүүлэг авах, асуулт тавих;

34.1.1.е.шинжээч томилох, тайлбар, мэдүүлэг авах;

34.1.1.ё.нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тэмдэглэл үйлдэх.

34.1.2.хянан шалгагч томилох;

34.1.3.баримт бичигт дүн шинжилгээ хийх;

34.1.4.тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулах;

34.1.5.энэ хуульд заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох саналаа хүргүүлэх;

34.1.6.хуульд заасан бусад.

34.2.Түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын албыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга тухай бүр байгуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.