Jury

Гуравдугаар дэд бүлэг. Хяналт шалгалтын түр хорооны сонсгол

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 47 дугаар зүйл. Сонсголд оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, дэг сахиулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

47.1.Сонсгол даргалагч гэрч, шинжээч, хянан шалгагч, бусад оролцогчид хууль сануулж, эрх, үүргийг нь танилцуулна.

47.2.Сонсголын танхимд орсон оролцогч парламентыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

47.3.Сонсгол даргалагч сонсголын дэг сахиулах бөгөөд дэг зөрчигчид сануулах, танхимаас гаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.