Jury

Тавдугаар бүлэг. Төсвийн хяналт

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 22 дугаар зүйл. Төсвийн боловсруулалтын үе шатанд тавих хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

22.1.Төсвийн төслийн боловсруулалтын үе шатанд тавих хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

22.1.1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль^[8], Төсвийн тухай хуульд заасны дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад баримтлах үзүүлэлт, таамаглалын тооцоог гаргаж, хуульд заасан эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

22.1.2.төсвийн төсөлд тусгуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгийн зардлын хэмжээ Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан төсвийн хязгаарт нийцсэн эсэхэд хяналт тавих;

22.1.3.төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан, гарсан үр дүнг төсвийн төсөлд тусгасан байдлыг хянах.

22.2.Энэ хуулийн 22.1.2, 22.1.3-т заасан асуудлаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүн шинжилгээ хийж, танилцуулга, саналын хамт төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /цаашид "Төсвийн байнгын хороо" гэх/-нд болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.