Jury

Хоёрдугаар бүлэг. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын арга хэрэгсэл, түүнийг хэрэгжүүлэх

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 10 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

10.1.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтны хариуцлагын асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргана.

10.2.Улсын Их Хурлаас энэ хуулийн 10.1-д заасны дагуу Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад үүрэг, чиглэл өгсөн тогтоолын биелэлтийн тайланг холбогдох байгууллага энэ хуулийн 14.3-т зааснаас бусад тохиолдолд ээлжит чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.

10.3.Тогтоолын биелэлтийн тайланг Улсын Их Хуралд ирүүлснээс хойш нэг сарын дотор холбогдох Байнгын хороо хэлэлцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд оруулж болно.

10.4.Байнгын хороо хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн Засгийн газраас баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт /цаашид "Засгийн газрын шийдвэр" гэх /-ыг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн бол Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулна.

10.5.Нэгдсэн хуралдаанаас Засгийн газрын шийдвэрийг хуульд нийцүүлэхийг дэмжсэн бол Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол батлах бөгөөд биелэлтийг энэ хуулийн 10.2-т заасны дагуу сонсож хэлэлцэнэ.

10.6.Улсын Их Хурал тогтоолын биелэлтийг энэ хуулийн 10.5-д заасны дагуу сонсож хэлэлцээд Засгийн газар холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй гэж үзсэн бол Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгоно.

10.7.Улсын Их Хурал хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

    Заалт120.6

  3. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 14Хураах
  1. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Засгийн газарт чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Чиглэл өгөх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.