Jury

Гуравдугаар бүлэг. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 14 дүгээр зүйл. Мэдээлэл сонсох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

14.1.Нэгдсэн хуралдаан дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй болон хаалттай сонсоно:

14.1.1.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын биелэлт, үндэсний аюулгүй байдлын тухайн жилийн нөхцөл байдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний жил бүрийн хаалттай мэдээлэл;

14.1.2.Улсын Их Хурлын асуулгын хүрээнд хийх мэдээлэл;
/Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.3.шаардлагатай бол цаг үеийн тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн тухай бүр хийх мэдээлэл.

14.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 14.1.2, 14.1.3-т заасан мэдээллийг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах болон хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.

14.3.Улсын Их Хурал хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол баталсан бол Засгийн газар уг тогтоолын биелэлтийг мөн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

    Заалт115.8

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.