Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Хянан шалгах түр хорооны хуралдаан, тайлан, санал, дүгнэлт, зардал

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 55 дугаар зүйл. Түр хорооны тайлан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-11-20

55.1.Түр хороо нь сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн гаргасан сонсголын тайлан, санал, дүгнэлт, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд танилцуулна.

55.2.Тайланд тусгай шалгах ажиллагааны агуулга, цуглуулсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримт, тусгай шалгалтын дүгнэлт, шаардлагатай гэж үзвэл холбогдох саналыг багтаана.

55.3.Түр хорооны тайлан болон санал, дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй бөгөөд түр хорооны цуглуулсан нотлох баримтыг шүүн таслах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг шүүх шийднэ.

55.4.Түр хорооны тайлан гаргахад цөөнх болсон гишүүн тусгай саналаа бичгээр гаргаж тайланд хавсаргах эрхтэй бөгөөд энэ тухайгаа түр хорооны санал, дүгнэлтэд тусгуулна.

55.5.Түр хороо шаардлагатай гэж үзвэл тусгай шалгах ажиллагааны явцыг нэгдсэн хуралдаанд танилцуулна.

55.6.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тусгай шалгалтын даалгаврыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсвэл түр хороо тухайн үед хийгдсэн тусгай шалгалтын явцын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулж, архивын нэгж үүсгэн хадгалуулна.

55.7.Түр хорооны тайланг эцэслэснээс хойш 14 хоногийн дотор тусгай санал, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбар, бичмэл нотлох баримтын хамт мэдээллийн нэгдсэн санд байршуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.