Jury

Дөрөвдүгээр бүлэг. Боловсролын удирдлага

Боловсролын ерөнхий хууль 26 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-14

26.1.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 106.3-т заасны дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ажлын жишиг норм, нормативыг батлах;

26.1.2.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам батлах;

26.1.3.иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

26.1.4.төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам батлах;

26.1.5.сурах бичгийн эхийг зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайд тавих шаардлагыг батлах;

26.1.6.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн сургалтын менежер, арга зүйч, багшийн албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг батлах;

26.1.7.мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын мэргэжлийн чиглэл, индексийг батлах;

26.1.8.хуульд өөрөөр заагаагүй бол мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам болон шинжээчид тавих шаардлага батлах;

26.1.9.энэ хуулийн 17.2, 17.11, 17.13-т заасан байгууллагын бүтэц, дүрмийг батлах;

26.1.10.энэ хуулийн 17.2, 17.11, 17.13-т заасан байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасны дагуу чөлөөлөх;

26.1.11.зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам батлах;

26.1.12.гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед боловсролын салбарын бэлэн байдлыг хангах, гамшгийн нөхцөл байдлыг харгалзан хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаанд зохицуулалт хийх шийдвэр гаргах;

26.1.13.аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс, насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааны журмыг батлах;

26.1.14.багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох бусад үйл ажиллагааны журмыг батлах;

26.1.15.боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг батлах;

26.1.16.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоог энэ хуулийн 23.3-т заасан Мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн тогтоох;

26.1.17.Төрийн албаны тухай хуулийн 57.14-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг салбарын онцлог, гүйцэтгэл, үр дүнг харгалзан нэмэгдүүлэх асуудлыг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх;

26.1.18.аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг үндэслэн томилж, хуульд заасны дагуу чөлөөлөх;

26.1.19.боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын бүтэц, орон тоог тухайн нутаг дэвсгэр дэх суралцагчийн тоо, төвөөс алслагдсан байдлыг үндэслэн батлах;

26.1.20.боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлах;

26.1.21.боловсролын сургалтын байгууллагад олгох зөвшөөрлийн гэрчилгээний загварыг батлах;

26.1.22.мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн журам, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал батлах;

26.1.23.боловсролын чанарын баталгаажуулалт хийх журам, аргачлал батлах;

26.1.24.боловсролын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбоотой санал боловсруулах, салбарын холбогдох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон шаардлагатай дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох;

26.1.25.энэ хуулийн 17.9-д заасан төвийн бүтэц, орон тоо, үйл ажиллагааны дүрмийг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран батлах;

26.1.26.хуульд заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Дээд боловсролын тухай хууль

    Заалт18.320.1321.5

  3. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль

    Заалт18.322.6

  4. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль

    Заалт10.1.2

  5. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 23Хураах
  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Үлгэрчилсэн дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Журам, шаардлага батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  15. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  16. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  17. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.