/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль нь 2023-07-07-нд батлагдсан, 29 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2023-07-07
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
Оршил
Агуулга
29 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмших хугацаа, нас
2 зүйлГуравдугаар бүлэг Тэгш хамруулан сургах боловсрол
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Боловсролын агуулга, хөтөлбөр
4 зүйлТавдугаар бүлэг Суралцагч, багш, ажилтан
6 зүйлЗургадугаар бүлэг Боловсролын сургалтын байгууллага
8 зүйл- 18 дугаар зүйлСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллага
- 19 дүгээр зүйлЦэцэрлэг
- 20 дугаар зүйлЕрөнхий боловсролын сургууль
- 21 дүгээр зүйлСургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт
- 22 дугаар зүйлЕрөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт
- 23 дугаар зүйлЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага
- 24 дүгээр зүйлЗөвлөлийн төлөөлөл, бүрэн эрхийн хугацаа
- 25 дугаар зүйлЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлага
Долдугаар бүлэг Боловсролын болон суралцагчийн үнэлгээ
2 зүйлНаймдугаар бүлэг Нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллагын үүрэг, оролцоо
1 зүйлЕсдүгээр бүлэг Бусад зүйл
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь суралцагч сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль тогтоомж
2.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын зорилго
3.1.Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд оршино.
3.2.Ерөнхий боловсролын зорилго нь суралцагчийг бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс суртахуунтай, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэнийг төлөвшүүлэхэд оршино.
3.3.Хүүхдийн цэцэрлэг /цаашид "цэцэрлэг" гэх/, ерөнхий боловсролын сургууль энэ хуулийн 3.1, 3.2-т заасан боловсролын зорилгыг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.