Jury

Гуравдугаар бүлэг. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, зохион байгуулалт

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 10 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

10.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.1.1.мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах;

10.1.2.элсэлт, төгсөлтийг Боловсролын ерөнхий хуулийн 26.1.22-т заасан журмын дагуу зохион байгуулах;

10.1.3.энэ хуулийн 9.12-т заасан байгууллагаар дамжуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, судалгаа хийх, зөвлөн туслах;

10.1.4.эзэмшсэн мэдлэг, ур чадварын үнэлгээг түншлэгч талтай хамтран зохион байгуулах;

10.1.5.өөрийн үйл ажиллагаанаас гадна Төсвийн тухай хуулийн 44.1-д заасан туслах үйл ажиллагаанаас орлого олох;

10.1.6.туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох өөрийн орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулах;

10.1.7.гадаад, дотоодын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагатай эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу хамтран ажиллах;

10.1.8.иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшил болон ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

10.1.9.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байгаль орчинд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх;

10.1.10.түншлэлийг хэрэгжүүлэх;

10.1.11.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.