Jury

Дөрөвдүгээр бүлэг. Боловсролын удирдлага

Боловсролын ерөнхий хууль 29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-14

29.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харьяа нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.1.1.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;

29.1.2.орон нутгийн боловсролын сургалтын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, биелэлтэд хяналт тавих;

29.1.3.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчин, сургалтын чанарыг сайжруулахад шаардагдах төсвийг жил бүр батлах;

29.1.4.насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг батлах;

29.1.5.боловсролын салбарын барилга байгууламжийн урт хугацааны төлөвлөлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, сургууль, цэцэрлэгийн эзэмшил, ашиглалтын эдэлбэр газрыг сургалтын орчны стандартад нийцсэн талбайн хэмжээний дагуу газрын нөөцөд авч, газар зохион байгуулалтын холбогдох төлөвлөгөөнд тусгах;

29.1.6.хуульд заасан бусад.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.