/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль нь 2023-07-07-нд батлагдсан, 32 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-17.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2023-07-07
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
Оршил
Агуулга
32 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 4 дүгээр зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго
- 5 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд баримтлах зарчим
Хоёрдугаар бүлэг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга, хөтөлбөр, стандарт
3 зүйлГуравдугаар бүлэг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, зохион байгуулалт
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт, элсэлт, төгсөлт
3 зүйлТавдугаар бүлэг Мэргэжлийн болон техникийн боловсролын харилцаанд оролцогч
7 зүйл- 14 дүгээр зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, түүнд тавих шаардлага
- 15 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг
- 16 дугаар зүйлБагш, ажилтны нийгмийн баталгаа
- 17 дугаар зүйлСуралцагчийн эрх, үүрэг
- 18 дугаар зүйлЭцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг
- 19 дүгээр зүйлТүншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
- 20 дугаар зүйлМэдээллийн сан
Зургадугаар бүлэг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлагын тогтолцоо
7 зүйл- 21 дүгээр зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын удирдлага
- 22 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөл, түүний чиг үүрэг
- 23 дугаар зүйлБоловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
- 24 дүгээр зүйлБоловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
- 25 дугаар зүйлСудалгаа, арга зүйн төв
- 26 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага
- 27 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлага
Долдугаар бүлэг Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын төсөв, санхүүжилт
3 зүйлНаймдугаар бүлэг Бусад асуудал
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэл, санхүүжилт, уг харилцаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."чадамжид суурилсан сургалт" гэж ажил, мэргэжлийн стандартад тодорхойлсон чадамж эзэмшихэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг;
3.1.2."чадамж" гэж мэдлэг, ур чадвар, хандлагын цогцыг;
3.1.3."чадамжийн нэгж" гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшихэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүнийг;
3.1.4."мэргэшил" гэж хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг;
3.1.5."мэргэшлийн түвшин" гэж ажил мэргэжлийн стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг;
3.1.6."мэргэжлийн сургалт" гэж хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалтыг;
3.1.7."мэргэжлийн боловсрол" гэж мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшнийг;
3.1.8."техникийн боловсрол" гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшнийг;
3.1.9."мэргэшүүлэх сургалт" гэж иргэнийг мэргэжлийн чиглэлээр давтан сургах, мэргэшлийн түвшин ахиулах сургалтыг;
3.1.10."хосмог сургалт" гэж сургалтын байгууллага болон үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд сургалтыг хослуулан зохион байгуулахыг;
3.1.11."эзэмшсэн мэдлэг, ур чадвар" гэж иргэн албан бус боловсрол, эсхүл амьдралын орчинд суралцаж эзэмшсэн чадамжийг;
3.1.12."дадлагажуулагч" гэж суралцагчийг үйлдвэрлэлийн орчинд дагалдуулан сургах, ур чадвар эзэмшүүлэх үүрэг бүхий, арга зүйн сургалтад хамрагдсан ажилтныг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.