Jury

Дөрөвдүгээр бүлэг. Боловсролын удирдлага

Боловсролын ерөнхий хууль 31 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-14

31.1.Сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.1.1.хүүхдэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх, иргэнд ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг дэмжих, хамтран ажиллах;

31.1.2.иргэнд насан туршийн суралцахуйн талаарх мэдээллээр хангах, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран ажиллах, малчин өрхийн гишүүнийг насан туршийн суралцахуйн сургалтад хамруулах;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.1.3.өмчийн хэлбэр үл харгалзан боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

31.1.4.өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

31.1.5.насан туршийн суралцахуйн төвийн бүтэц, орон тоонд нийцүүлэн төсвийг баталж, санхүүжүүлэх, хамтран ажиллах, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх;

31.1.6.тухайн нутаг дэвсгэрийн боловсролын сургалтын байгууллагын чанар, гүйцэтгэл, хүртээмжийг сайжруулах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх;

31.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.