1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ · ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА
Хөдөлмөрийн тухай хууль
Хөдөлмөрийн тухай хууль нь 2021-07-02-нд батлагдсан, 166 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2021-07-02
- Мөрдөж эхэлсэн
- 2022-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-13
- Албан ёсны нэр
- ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
Агуулга
166 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
12 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлХөдөлмөрийн хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
- 4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 5 дугаар зүйлАжил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх
- 6 дугаар зүйлАжил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох
- 7 дугаар зүйлАжил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох
- 8 дугаар зүйлАлбадан хөдөлмөрлүүлэхийг хориглох
- 9 дүгээр зүйлАжил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн нэгдэх эрхийг хангах
- 10 дугаар зүйлАжил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглох
- 11 дүгээр зүйлАжил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд шударга бус үйлдлийг хориглох
- 12 дугаар зүйлХамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тавигдах шаардлага
Хоёрдугаар бүлэг Хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл
5 зүйлГуравдугаар бүлэг Хамтын хэлэлцээ
13 зүйл- 18 дугаар зүйлХамтын хэлэлцээ
- 19 дүгээр зүйлХамтын хэлэлцээний үндсэн зарчим
- 20 дугаар зүйлХамтын хэлэлцээг санаачлах
- 21 дүгээр зүйлХамтын хэлэлцээг эхлүүлэх, хэлэлцээ хийх
- 22 дугаар зүйлХамтын хэлэлцээ хийх явцад хөндлөнгөөс оролцохыг хориглох
- 23 дугаар зүйлМэдээллээр хангах
- 24 дүгээр зүйлХамтын хэлэлцээнд оролцогчийн баталгаа
- 25 дугаар зүйлАжил хаялт, түүнийг санаачлах
- 26 дугаар зүйлАжил хаялт зарлах, ажлын байр түр хаах /локаут/
- 27 дугаар зүйлАжил хаялтыг удирдах, ажил хаялтыг түр зогсоох, сэргээх, ажил хаялт дуусгавар болох
- 28 дугаар зүйлАжил хаях, ажлын байр түр хаах /локаут/-ыг хориглох, хойшлуулах, түр зогсоох
- 29 дүгээр зүйлАжил хаялт, ажлын байр түр хаасныг хууль бус гэж тооцох
- 30 дугаар зүйлАжил хаях эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдсон баталгаа
Дөрөвдүгээр бүлэг Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр
10 зүйлНэгдүгээр дэд бүлэг. Нийтлэг үндэслэл
- 31 дүгээр зүйлХамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах
- 32 дугаар зүйлХамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх
- 33 дугаар зүйлХамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжүүлэх
Хоёрдугаар дэд бүлэг. Хамтын хэлэлцээр
- 34 дүгээр зүйлХамтын хэлэлцээрээр зохицуулах харилцаа
- 35 дугаар зүйлХамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээ
- 36 дугаар зүйлХамтын хэлэлцээр байгуулах талууд
Гуравдугаар дэд бүлэг. Хамтын гэрээ
Тавдугаар бүлэг Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа
43 зүйлНэгдүгээр дэд бүлэг. Нийтлэг үндэслэл
- 41 дүгээр зүйлХөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцөл
- 42 дугаар зүйлАжилтны үндсэн эрх, үүрэг
- 43 дугаар зүйлАжил олгогчийн үндсэн эрх, үүрэг
- 44 дүгээр зүйлАжил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлага
- 45 дугаар зүйлАжилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам
- 46 дугаар зүйлАжилтан мэдээллээ хамгаалуулах эрх
Хоёрдугаар дэд бүлэг. Хөдөлмөрийн гэрээний нийтлэг зохицуулалт
- 47 дугаар зүйлХөдөлмөрийн гэрээ, түүний талууд
- 48 дугаар зүйлХөдөлмөрийн гэрээний хэлбэр
- 49 дүгээр зүйлХөдөлмөрийн гэрээний нөхцөл
- 50 дугаар зүйлХөдөлмөрийн гэрээний хугацаа
- 51 дүгээр зүйлАжил байдлын тодорхойлолт авах
- 52 дугаар зүйлХөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах
- 53 дугаар зүйлХөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хязгаарлах
- 54 дүгээр зүйлАжилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх
- 55 дугаар зүйлАжил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх
- 56 дугаар зүйлХэд хэдэн ажил үүрэг зэрэг гүйцэтгэх
- 57 дугаар зүйлЗэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах
- 58 дугаар зүйлӨөр ажилд түр шилжүүлэх
- 59 дүгээр зүйлСэлгэн ажиллуулах
- 60 дугаар зүйлАжилтны ажлын байрыг хэвээр хадгалах
- 61 дүгээр зүйлУрьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах
Гуравдугаар дэд бүлэг. Хөдөлмөрийн гэрээний төрөл
- 62 дугаар зүйлДагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ
- 63 дугаар зүйлДагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ
- 64 дүгээр зүйлТуршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ
- 65 дугаар зүйлОнцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ
- 66 дугаар зүйлАжлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ
- 67 дугаар зүйлГэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
- 68 дугаар зүйлЗайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
Дөрөвдүгээр дэд бүлэг. Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээ
- 69 дүгээр зүйлИргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнд тавигдах шаардлага, нөхцөл
- 70 дугаар зүйлИргэд хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүртгэх, дуусгавар болгох
- 71 дүгээр зүйлТуслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлог
Тавдугаар дэд бүлэг. Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл
- 72 дугаар зүйлҮл өрсөлдөх үүрэг
- 73 дугаар зүйлАжил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
- 74 дүгээр зүйлАжилтны нууц хадгалах үүрэг
- 75 дугаар зүйлАжилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага
Зургадугаар дэд бүлэг. Хөдөлмөр эрхлэлтийн гуравласан харилцаа
- 76 дугаар зүйлАжиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах
- 77 дугаар зүйлАжиллах хүч нийлүүлэх гэрээний нөхцөл
Долдугаар дэд бүлэг. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох
- 78 дугаар зүйлХөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл
- 79 дүгээр зүйлХөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах
- 80 дугаар зүйлХөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах
- 81 дүгээр зүйлБөөнөөр халах үеийн зохицуулалт
- 82 дугаар зүйлХөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж
- 83 дугаар зүйлАжил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах
Зургадугаар бүлэг Ажил, амралтын цаг
17 зүйлНэгдүгээр дэд бүлэг. Ажлын цаг
- 84 дүгээр зүйлАжлын цагийн дээд хязгаар
- 85 дугаар зүйлАжлын цагийг богиносгох
- 86 дугаар зүйлАжлын бүтэн бус цаг
- 87 дугаар зүйлЭэлжийн ажлын цаг
- 88 дугаар зүйлШөнийн цаг
- 89 дүгээр зүйлДуудлагын цаг
- 90 дүгээр зүйлАжлын цагийг нэгтгэн бодох
- 91 дүгээр зүйлИлүү цагаар ажиллуулах
- 92 дугаар зүйлУртын ээлжээр ажиллуулах
Хоёрдугаар дэд бүлэг. Амралтын цаг
- 93 дугаар зүйлАмралтын цагийн төрөл
- 94 дүгээр зүйлАмрах, хооллох завсарлага
- 95 дугаар зүйлДараалсан хоёр ажлын өдөр хоорондын тасралтгүй амралт
- 96 дугаар зүйлДолоо хоног бүрийн амралт
- 97 дугаар зүйлНийтээр амрах баярын өдөр
- 98 дугаар зүйлНийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хязгаарлах
- 99 дүгээр зүйлЭэлжийн амралт, түүний хугацаа
- 100 дугаар зүйлХувийн чөлөө олгох
Долдугаар бүлэг Цалин хөлс, олговор
19 зүйл- 101 дүгээр зүйлЦалин хөлс
- 102 дугаар зүйлЦалин хөлс тогтоох зарчим
- 103 дугаар зүйлЦалин хөлсний зохицуулалт
- 104 дүгээр зүйлЦалин хөлс олгох
- 105 дугаар зүйлЦалин хөлсийг олгох хэлбэр
- 106 дугаар зүйлХөдөлмөрийн норм, норматив
- 107 дугаар зүйлҮндсэн цалин тогтоох
- 108 дугаар зүйлНэмэгдэл
- 109 дүгээр зүйлНэмэгдэл хөлс
- 110 дугаар зүйлЭэлжийн амралтын цалин
- 111 дүгээр зүйлАжлын бүтэн бус цагийн ажилтны цалин хөлс
- 112 дугаар зүйлТуслах малчны цалин хөлс
- 113 дугаар зүйлАжилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний дагуу ажиллаагүй, эсхүл өөр ажилд шилжсэн үеийн цалин хөлс, олговор
- 114 дүгээр зүйлХөдөлмөрийн норм биелүүлээгүй үеийн цалин хөлс, олговор
- 115 дугаар зүйлБогиносгосон цагаар ажиллах үеийн олговор
- 116 дугаар зүйлСул зогсолтын үеийн олговор
- 117 дугаар зүйлАжилтанд олгох бусад олговор
- 118 дугаар зүйлЦалин хөлсний өөрчлөлтийн тухай мэдэгдэх
- 119 дүгээр зүйлЦалин хөлснөөс хийх суутгал, түүний хэмжээг хязгаарлах
Наймдугаар бүлэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд
2 зүйлЕсдүгээр бүлэг Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хүлээх хариуцлага
13 зүйлНэгдүгээр дэд бүлэг. Хөдөлмөрийн дотоод журам, хариуцлага
Хоёрдугаар дэд бүлэг. Ажил олгогчийн хүлээх хариуцлага
- 124 дүгээр зүйлЦалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй үед алданги тооцох
- 125 дугаар зүйлҮйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх
- 126 дугаар зүйлАжилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ хувийн багаж, хэрэгсэл, эд зүйл ашигласны нөхөн төлбөр
- 127 дугаар зүйлАжилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед ажил олгогчийн хүлээх хариуцлага
- 128 дугаар зүйлХөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогчийн хүлээх хариуцлага
Гуравдугаар дэд бүлэг. Ажилтны хүлээх эд хөрөнгийн хариуцлага
- 129 дүгээр зүйлЭд хөрөнгийн хариуцлага, түүнийг хүлээлгэх үндэслэл
- 130 дугаар зүйлОнцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд хүлээлгэх эд хөрөнгийн хариуцлага
- 131 дүгээр зүйлЭд хөрөнгийн бүрэн хариуцлага
- 132 дугаар зүйлАжилтны учруулсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлох
- 133 дугаар зүйлЭд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэх журам
- 134 дүгээр зүйлАжил олгогч өөрт учрах эд хөрөнгийн эрсдэлээс хамгаалах
Аравдугаар бүлэг Хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа
12 зүйл- 135 дугаар зүйлЖирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглох
- 136 дугаар зүйлХүүхэд хөхүүлэх, асрах нэмэлт завсарлага, олговор олгох
- 137 дугаар зүйлЖирэмсний болон амаржсаны амралт, эцгийн чөлөө
- 138 дугаар зүйлНярай хүүхэд үрчлэн авсан ажилтанд чөлөө олгох
- 139 дүгээр зүйлХүүхэд асрах чөлөө олгох
- 140 дүгээр зүйлЖирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах
- 141 дүгээр зүйлАлбан томилолтоор ажиллуулахыг хориглох
- 142 дугаар зүйлНасанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлт
- 143 дугаар зүйлНасанд хүрээгүй хүний эрүүл мэндийг хамгаалах
- 144 дүгээр зүйлХөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт
- 145 дугаар зүйлАхмад настны хөдөлмөр эрхлэлт
- 146 дугаар зүйлГадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлмөр эрхлэлт
Арван нэгдүгээр бүлэг Хөдөлмөрийн маргаан зохицуулалт
12 зүйлНэгдүгээр дэд бүлэг. Хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулалт
- 147 дугаар зүйлХөдөлмөрийн сонирхлын маргаан, түүнийг шийдвэрлэх
- 148 дугаар зүйлХөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах
- 149 дүгээр зүйлХөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаа
- 150 дугаар зүйлХөдөлмөрийн зуучлагчийн эрх, үүрэг
- 151 дүгээр зүйлХөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг хөдөлмөрийн арбитраар хэлэлцэн шийдвэрлэх
- 152 дугаар зүйлХөдөлмөрийн арбитрчийн эрх, үүрэг
- 153 дугаар зүйлХөдөлмөрийн зуучлал, хөдөлмөрийн арбитрын үйл ажиллагаанд маргалдагч талуудын хүлээх үүрэг
Хоёрдугаар дэд бүлэг. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт
- 154 дүгээр зүйлХөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах
- 155 дугаар зүйлСум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо
- 156 дугаар зүйлХөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс
- 157 дугаар зүйлХөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээх
- 158 дугаар зүйлХөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх
Арван хоёрдугаар бүлэг Хөдөлмөрийн удирдлага, хяналт
6 зүйл- 159 дүгээр зүйлХөдөлмөрийн удирдлагын тогтолцоо
- 160 дугаар зүйлАймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, түүний чиг үүрэг
- 161 дүгээр зүйлХөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
- 162 дугаар зүйлХөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэг
- 163 дугаар зүйлХөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хариуцлага
- 164 дүгээр зүйлАж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн удирдлага
Арван гуравдугаар бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хөдөлмөрийн хууль тогтоомж
2.1.Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ:
2.3.1.энэ хууль;
2.3.2.Монгол Улсын бусад хууль;
2.3.3.захиргааны хэм хэмжээний акт;
2.3.4.салбар, салбар дундын хамтын хэлэлцээр;
2.3.5.хамтын гэрээ;
2.3.6.хөдөлмөрийн гэрээ;
2.3.7.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ.
2.4.Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй.
2.5.Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар дараах хөдөлмөрийн харилцааг зохицуулна:
3.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн, эсхүл;
3.1.2.талууд энэ хуулиар зохицуулахаар харилцан тохиролцсон.
3.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдсон харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна.
3.3.Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.4.Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.5.Нөхөрлөл, хоршоо нь гишүүдийнхээ хөдөлмөрийн харилцааны талаар дүрэмдээ тусгайлан заагаагүй, эсхүл тусгайлан журам тогтоогоогүй бол энэ хуулийг мөрдөнө.
3.6.Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршооны гишүүн, дагалдан ба дадлагажигч зэрэг албан болон албан бус эдийн засагт ажиллаж, ажил хайж, мэргэжил эзэмшиж байгаа хүн бүр энэ хуулийн 5.1-д заасан үндсэн эрхийг эдэлж, холбогдох үүргийг хүлээнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.