Jury

Дөрөвдүгээр бүлэг. Боловсролын удирдлага

Боловсролын ерөнхий хууль 24 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-14

24.1.Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.энэ хуулийн 11.3, 11.4, 11.5-д заасан тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх журмыг баталж, хэмжээг тогтоох;

24.1.2.энэ хуулийн 13.3.2, 13.3.3, 13.3.4-т заасан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах;

24.1.3.энэ хуулийн 17.11, 17.13-т заасан байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;

24.1.4.төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллага, түүний харьяаллын сургууль, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтарсан сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэр гаргах;

24.1.5.сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардал түүний бүрэлдэхүүн, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, олон улсын хөтөлбөр, тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшүүлэхэд хүүхдийн тоо, хэрэглээний үнийн түвшингээс хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр, хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журмыг батлах;

24.1.6.төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын хувьсах зардлын хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоох;

24.1.7.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хувь, хэмжээг тогтоох;

24.1.8.боловсролын цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага болон төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагатай мэдээлэл солилцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;

24.1.9.Боловсролын үндэсний зөвлөл байгуулах, бүрэлдэхүүн, дүрмийг батлах;

24.1.10.мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг батлах;

24.1.11.энэ хуулийн 38.8-д заасан дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох журам батлах;

24.1.12.энэ хуулийн 25.1.3-т заасан жагсаалтыг батлах;

24.1.13.боловсролын цахим мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах журмыг батлах;

24.1.14.энэ хуулийн 12.7, 12.10-т заасан хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх журмыг батлах;

24.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төрийн өмчийн их сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хамтарсан сургууль байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 35Хураах
  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журамд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төрийн өмчийн зарим их сургуулийн талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг өөрчлөн байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг өөрчлөн байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  14. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  16. Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  17. Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  18. Журамд нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  19. Журамд өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  20. Хоолны зардлын норматив тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  21. Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  22. Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  23. Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  24. Хоолны зардлын норматив тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  25. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  26. Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  27. Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр, журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  28. Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  29. Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.