Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Төрийн албаны тухай хууль

Төрийн албаны тухай хууль нь 2017-12-07-нд батлагдсан, 77 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 19 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-07-09.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-07
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-04
Албан ёсны нэр
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

77 зүйл

II хэсэг. Төрийн албан тушаалд тавих шаардлага, төрийн албан тушаалд томилох журам, төрийн албаны шалгалт. Тавдугаар бүлэг Төрийн албан тушаалд тавих шаардлага

3 зүйл
  1. 22 дугаар зүйлТөрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага
  2. 23 дугаар зүйлТөрийн албан тушаалд тавих тусгай шаардлага
  3. 24 дүгээр зүйлМэргэшүүлэх багц сургалт

III хэсэг. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, нийтлэг үүрэг, эрх, хориглох зүйл, хэм хэмжээ. Наймдугаар бүлэг Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг

1 зүйл
  1. 36 дугаар зүйлТөрийн жинхэнэ албан хаагчийн тангараг

Аравдугаар бүлэг ёс зүйн хэм хэмжээ

1 зүйл
  1. 40 дүгээр зүйлЁс зүйн хэм хэмжээ

Арван хоёрдугаар бүлэг Шагнал, мөнгөн урамшуулал

1 зүйл
  1. 51 дүгээр зүйлШагнал, мөнгөн урамшуулал

VI хэсэг. Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, нийгмийн баталгаа. Арван дөрөвдүгээр бүлэг Төрийн албан хаагчид олгох цалин хөлс

2 зүйл
  1. 57 дугаар зүйлТөрийн албан хаагчийн цалин хөлс
  2. 58 дугаар зүйлТөрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох

Арван тавдугаар бүлэг Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр

1 зүйл
  1. 59 дүгээр зүйлТөрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр

Арван зургадугаар бүлэг Төрийн албан хаагчид олгох тусламж

1 зүйл
  1. 60 дугаар зүйлТөрийн албан хаагчид олгох тусламж

Арван долдугаар бүлэг Төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа

1 зүйл
  1. 61 дүгээр зүйлТөрийн албан хаагчийн нийтлэг баталгаа

Арван наймдугаар бүлэг Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа

1 зүйл
  1. 62 дугаар зүйлТөрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа

Арван есдүгээр бүлэг Дүрэмт хувцас хэрэглэх эрх бүхий төрийн албан хаагч

1 зүйл
  1. 63 дугаар зүйлДүрэмт хувцас хэрэглэх эрх бүхий төрийн албан хаагч

VII хэсэг. Төрийн албаны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх. Хорьдугаар бүлэг Засгийн газрын бүрэн эрх

1 зүйл
  1. 64 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх

Хорин гуравдугаар бүлэг Бусад зүйл

1 зүйл
  1. 77 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хууль тогтоомж

2.1.Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг;

3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;

3.1.3."чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг;

3.1.4."сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг;

3.1.5."албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.