Jury

Тавдугаар бүлэг. Боловсролын санхүүжилт, сургалтын орчин

Боловсролын ерөнхий хууль 36 дугаар зүйл. Боловсролын төлөвлөлт, тайлагналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-14

36.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан бодлого, төлөвлөлтөд үндэслэн аймаг, нийслэл нь боловсролыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

36.3.Боловсролын сургалтын байгууллага нь энэ хуулийн 26.1.1-д заасан норм, нормативд нийцсэн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байна.

36.4.Энэ хуулийн 36.1, 36.2, 36.3-т заасан этгээд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалт болон нөөцийг хуваарилах, сургалтын байгууллага байгуулах, бүтэц, хамран сургах тойрог тогтооход хүн амын нягтаршил, суурьшил, дэд бүтэц, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулсан газар зүйн мэдээллийн системд тулгуурласан төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.