/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь 2022-07-05-нд батлагдсан, 43 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2022-07-05
- Мөрдөж эхэлсэн
- 2023-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
Оршил
Агуулга
43 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Согтууруулах ундааны үйлдвэрлэл
9 зүйл- 5 дугаар зүйлСогтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
- 6 дугаар зүйлСогтууруулах ундаа үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам, бүрдүүлэх баримт бичиг
- 7 дугаар зүйлСогтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага
- 8 дугаар зүйлСогтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
- 9 дүгээр зүйлСогтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
- 10 дугаар зүйлСогтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
- 11 дүгээр зүйлСогтууруулах ундааны үйлдвэрлэлд тавигдах шаардлага
- 12 дугаар зүйлСогтууруулах ундааны шошго, савлагаанд тавигдах шаардлага
- 13 дугаар зүйлСогтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглох газар
Гуравдугаар бүлэг Согтууруулах ундааны импорт, экспорт
1 зүйлДөрөвдүгээр бүлэг Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ
15 зүйл- 15 дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл
- 15¹ дүгээр зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох
- 15² дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийн хугацааг сунгах
- 16 дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийн төрөл
- 17 дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
- 18 дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
- 19 дүгээр зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох
- 20 дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар
- 21 дүгээр зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл
- 22 дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөр
- 23 дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарлалт
- 24 дүгээр зүйлСогтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага
- 25 дугаар зүйлСогтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ
- 26 дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө баримт бичгийг шалгах
- 27 дугаар зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлага
Тавдугаар бүлэг Согтууруулах ундааны хэрэглээ
1 зүйлЗургадугаар бүлэг Архидан согтуурахтай тэмцэх
6 зүйл- 29 дүгээр зүйлСогтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг хориглох
- 30 дугаар зүйлАрхидан согтуурахын эсрэг сурталчилгаа
- 31 дүгээр зүйлАлбадан эрүүлжүүлэх
- 32 дугаар зүйлЭмчилгээ
- 33 дугаар зүйлАрхидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
- 34 дүгээр зүйлСпиртийн олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих
Долдугаар бүлэг Шилжилтийн үеийн зохицуулалт болон бусад зүйл
7 зүйл- 35 дугаар зүйлҮйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд тавих хяналт
- 36 дугаар зүйлЗөрчлийн талаар мэдээлэл авах
- 37 дугаар зүйлТатвар, хураамж төлөх, онцгой албан татварын тэмдэг
- 38 дугаар зүйлМэдээллийн сан
- 39 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
- 40 дүгээр зүйлШилжилтийн үеийн зохицуулалт
- 41 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.
2 дугаар зүйл. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж
2.1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Гаалийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль дараах харилцаанд хамаарахгүй:
3.1.1.ашиг олох зорилгогүй, хувийн хэрэгцээнд зориулан уламжлалт аргаар, байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ашиглан согтууруулах ундаа үйлдвэрлэх;
3.1.2.зорчигчийн хувийн хэрэглээний согтууруулах ундааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх;
3.1.3.олон улсын үзэсгэлэн, худалдаанд оролцох, бүтээгдэхүүний дээж, загварыг танилцуулах, эсхүл Монгол Улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагад шинжлүүлэх, экспортлох болон импортлох тусгай зөвшөөрөл авах зорилгоор гаалийн хилээр нэвтрүүлэх.
3.2.Энэ хуулийн 3.1.2-т заасан согтууруулах ундааны нэр төрөл, гаалийн хилээр нэвтрүүлэх хэмжээг гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тогтооно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.