Jury

Долдугаар бүлэг. Шилжилтийн үеийн зохицуулалт болон бусад зүйл

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 35 дугаар зүйл. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд тавих хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

35.1.Согтууруулах ундааны эргэлтэд дараах байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хяналт тавина:

35.1.1.хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

35.1.2.бүх шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч;

35.1.3.татварын байгууллага;

35.1.4.мэргэжлийн хяналтын байгууллага;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

35.1.5.гаалийн байгууллага;

35.1.6.цагдаагийн байгууллага;

35.1.7.хуулийн этгээдийн удирдлага;

35.1.8.хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн байгууллага;

35.1.9.хуульд заасан бусад.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.