Jury

Хоёрдугаар бүлэг. Согтууруулах ундааны үйлдвэрлэл

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 13 дугаар зүйл. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглох газар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

13.1.Дараах газарт согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглоно:

13.1.1.төрийн байгууллагын эзэмшлийн болон үйл ажиллагаа явуулж байгаа албан байр, барилга байгууламж, газар;

13.1.2.хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар, соёл, урлагийн газар, тэдгээрийн эзэмшил, ашиглалтад байгаа бүх төрлийн барилга байгууламж;

13.1.3.спортын бэлтгэл, сургуулилалт, уралдаан, тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий бүх төрлийн барилга байгууламж;

13.1.4.оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байр;

13.1.5.нийтийн зориулалттай орон сууцны байшин, түүний орц, хонгил, өргөтгөл, суурийн давхар;

13.1.6.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудал.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.