8.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад энэ хуулийн 6.4.1, 6.4.4, 6.9.2, 6.9.3, 6.9.4, 6.9.6, 6.9.7-д заасан баримт бичиг болон аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг цахимаар хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.3.Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтлах бөгөөд 10 жилээс дээш хугацаагаар сунгахгүй.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
8.5.Татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.