Jury

Дөрөвдүгээр бүлэг. Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 17 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, татвар, цагдаагийн байгууллага, албан тушаалтны хамтарсан, эсхүл дангаар гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.1.илэрсэн зөрчлийг арилгах, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;

17.1.2.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд тавигдах хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй;

17.1.3.согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй.

17.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг энэ хуулийн 17.1-д заасан зөрчлийг арилгуулах зорилгоор гурав хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол зөвшөөрлийг сэргээнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.3.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацааг зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн хүсэлт болон илэрсэн зөрчлийг арилгах боломжийг харгалзан гурав хүртэл сарын хугацаагаар сунгаж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.