Jury

Дөрөвдүгээр бүлэг. Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 20 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

20.1.Дараах газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:

20.1.1.энэ хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.4-т заасан газар, нийтийн эдэлбэр газарт;

20.1.2.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд, агаарын хөлөг болон зорчигч тээврийн галт тэрэгний зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;

20.1.3.шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр болон нийтийн эдэлбэр газарт байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор;

20.1.4.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;

20.1.5.энэ хуулийн 16.3-т зааснаас бусад тохиолдолд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаа газарт;

20.1.6.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэйгөөс бусад этгээдийн ажлын байрны дотоод орчинд;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.7.барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх;

20.1.8.олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.