Jury

Дөрөвдүгээр бүлэг. Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 21 дүгээр зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

21.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно:

21.1.1.21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

21.1.2.стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй, эсхүл савлагаа нь энэ хуулийн 12.7-д заасан шаардлагад нийцээгүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

21.1.3.онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

21.1.4.согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд цахим орчин, холбооны хэрэгсэл, өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэх;

21.1.5.энэ хуулийн 12.7-д заасан шаардлагыг хангаагүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

21.1.6.согтууруулах ундааг гар дээрээс, эсхүл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрлийн хугацаа дууссан, түдгэлзүүлсэн үед худалдах, түүгээр үйлчлэх.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.