Jury

Долдугаар бүлэг. Шилжилтийн үеийн зохицуулалт болон бусад зүйл

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 38 дугаар зүйл. Мэдээллийн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

38.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим сантай байна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

38.2.Мэдээллийн цахим сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон байна.

38.3.Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

38.4.Энэ хуулийн 38.3-т заасан санд дараах мэдээллийг бүртгэнэ:

38.4.1.үйлдвэрлэгчийн нэр;

38.4.2.худалдсан этгээдийн нэр;

38.4.3.импортолсон тохиолдолд импортлогчийн нэр;

38.4.4.үйлдвэрлэсэн он, сар, өдөр;

38.4.5.үйлдвэрлэсэн тоо, хэмжээ;

38.4.6.импортолсон тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийсэн он, сар, өдөр;

38.4.7.импортолсон тохиолдолд гаалийн бүрдүүлэлтэд тусгасан гаалийн үнэлгээ;

38.4.8.төлсөн онцгой албан татварын дүн;

38.4.9.худалдан борлуулсан үнийн дүн.

38.5.Энэ хуулийн 38.4-т заасан мэдээллийг согтууруулах ундаа худалдан авсан этгээд өөрийн ашигладаг цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан танилцах боломжтой байна.

38.6.Энэ хуулийн 38.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах үйл ажиллагааг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.

38.7.Энэ хуулийн 38.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журмыг хүнсний, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.