Jury

Долдугаар бүлэг. Шилжилтийн үеийн зохицуулалт болон бусад зүйл

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 37 дугаар зүйл. Татвар, хураамж төлөх, онцгой албан татварын тэмдэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

37.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа экспортлох үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд хууль тогтоомжид заасны дагуу татвар, хураамж төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.2.Экспортлох болон гаалийн баталгаат бүсээс бусад Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдсан, бусдад үйлчлэх согтууруулах ундаа онцгой албан татварын тэмдэгтэй байх бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, онцгой албан татварын тэмдэг хуурамчаар үйлдэх, ашиглах, захиалгаар хийлгэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулах, цахим төлбөрийн баримтгүй согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.