Jury

Дөрөвдүгээр бүлэг. Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 15¹ дүгээр зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15¹.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагчид Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.1, 5.4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг цахимаар хүргүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15¹.1.1.зөвшөөрөл хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15¹.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

15¹.1.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг бага эрсдэлтэй болох нь тогтоогдсон улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15¹.1.4.тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

15¹.1.5.дүрс бичлэгийг 24 цагийн турш хийх боломжтой, 720 цагаас багагүй буюу 30 хоног хадгалдаг, байнгын ажиллагаатай техник, хэрэгсэл суурилуулсан талаарх баримт;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

15¹.1.6.өөрийн үйл ажиллагаандаа дотоод хяналтыг хэрэгжүүлэх дүрэм;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

15¹.1.7.шөнийн цагаар үйлчилгээ үзүүлж байгаа барилга байгууламжийн 10 метр доторх зайд гадна гэрэлтүүлэг төхөөрөмжийг байршуулсан талаарх нотлох баримт.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

15¹.2.Энэ хуулийн 15¹.1-д заасан баримт бичиг эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

15¹.3.Зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар байгуулна. Ажлын хэсэг баримт бичгийн бүрдэл шалгах болон магадлан шалгах ажиллагааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэж, зөвшөөрөл олгох эрх бүхи й этгээдэд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15¹.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 15¹.3-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шаардлага хангасан хуулийн этгээдэд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасны дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15¹.5.Зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор үндэслэлийг тодорхой дурдсан мэдэгдлийг тухайн хуулийн этгээдэд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.