Jury

Хоёрдугаар бүлэг. Согтууруулах ундааны үйлдвэрлэл

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 9 дүгээр зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

9.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаас гадна дараах тохиолдолд түдгэлзүүлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.1.согтууруулах ундааны үйлдвэрлэлд шууд таслан зогсоох, эсхүл хугацаатай үүрэг өгч арилгуулах боломжгүй доголдол, зөрчил илэрсэн;

9.1.2.үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй;

9.1.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар энэ хуулийн 38.1-д заасан мэдээллийг оруулаагүй;

9.1.4.хяналт тавих эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэдгээрийн чанар, аюулгүй байдал болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмжид хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулсан.

9.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 9.1-д заасан зөрчлийг арилгуулах зорилгоор гурав хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж, үндэслэл бүхий хүсэлт гаргасан бол гурав хүртэл сарын хугацаагаар сунгаж, зөрчлийг арилгасан бол сэргээнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.