1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчмыг хангах, иргэд орон нутгийн үйл хэрэгт шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь 2020-12-24-нд батлагдсан, 81 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 14 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2020-12-24
- Мөрдөж эхэлсэн
- 2022-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-08
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ
Агуулга
81 зүйл. Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
14 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлХуулийн зохицуулах харилцаа
- 3 дугаар зүйлМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль тогтоомж
- 4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 5 дугаар зүйлЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж эрх зүйн харилцаанд оролцох
- 6 дугаар зүйлАймаг
- 7 дугаар зүйлСум
- 8 дугаар зүйлБаг
- 9 дүгээр зүйлНийслэл
- 10 дугаар зүйлДүүрэг
- 11 дүгээр зүйлХороо
- 12 дугаар зүйлЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчим
- 13 дугаар зүйлЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх
- 14 дүгээр зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэс, баг, хорооны нутаг дэвсгэрийн зааг
Хоёрдугаар бүлэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, санхүү
4 зүйлГуравдугаар бүлэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага
49 зүйлНэгдүгээр дэд бүлэг. Орон нутгийн чиг үүрэг
- 19 дүгээр зүйлОрон нутгийн чиг үүргийг тогтоох зарчим
- 20 дугаар зүйлОрон нутгийн чиг үүрэг
- 21 дүгээр зүйлАймгийн чиг үүрэг
- 22 дугаар зүйлСумын чиг үүрэг
- 23 дугаар зүйлБагийн чиг үүрэг
- 24 дүгээр зүйлНийслэлийн чиг үүрэг
- 25 дугаар зүйлДүүргийн чиг үүрэг
- 26 дугаар зүйлХорооны чиг үүрэг
- 27 дугаар зүйлНэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүрэг
Хоёрдугаар дэд бүлэг. Нутгийн өөрийн удирдлага
- 28 дугаар зүйлНутгийн өөрөө удирдах ёс
- 29 дүгээр зүйлНутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх иргэний эрх
- 30 дугаар зүйлНутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх хэлбэр
- 31 дүгээр зүйлНутгийн өөрийн удирдлага дахь иргэний оролцоо
- 32 дугаар зүйлБаг, хорооны иргэдийн Нийтийн Хурал
- 33 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
- 34 дүгээр зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль
- 35 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
- 36 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
- 37 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо
- 38 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 39 дүгээр зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх, үүрэг
- 40 дүгээр зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
- 41 дүгээр зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох
- 42 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах
- 43 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хүлээлгэх хариуцлага
- 44 дүгээр зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа
- 45 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо
- 46 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан
- 47 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулах эрх
- 48 дугаар зүйлХурлын шийдвэр
- 49 дүгээр зүйлХурлын шийдвэрийг хэрэгжүүлэх
- 50 дугаар зүйлХурлын шийдвэрт хориг тавих
- 51 дүгээр зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл
- 52 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх
- 53 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох
- 54 дүгээр зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба
- 55 дугаар зүйлХурлын төсөв, тамга, тэмдэг
Гуравдугаар дэд бүлэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлага
- 56 дугаар зүйлЗасаг дарга, түүнийг томилох
- 57 дугаар зүйлЗасаг даргын бүрэн эрхийн хугацаа
- 58 дугаар зүйлБагийн Засаг даргын бүрэн эрх
- 59 дүгээр зүйлСумын Засаг даргын бүрэн эрх
- 60 дугаар зүйлАймгийн Засаг даргын бүрэн эрх
- 61 дүгээр зүйлХорооны Засаг даргын бүрэн эрх
- 62 дугаар зүйлДүүргийн Засаг даргын бүрэн эрх
- 63 дугаар зүйлНийслэлийн Засаг даргын бүрэн эрх
- 64 дүгээр зүйлЗасаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох
- 65 дугаар зүйлБүх шатны Засаг даргад хариуцлага тооцох
- 66 дугаар зүйлЗасаг даргын шийдвэр
- 67 дугаар зүйлЗасаг даргын ажлын алба
Дөрөвдүгээр бүлэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг хот, тосгонд шилжүүлэх
2 зүйлТавдугаар бүлэг Нэгжийн удирдлага бусад байгууллагатай харилцах
5 зүйл- 70 дугаар зүйлАймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газар, яам агентлагтай харилцах
- 71 дүгээр зүйлАймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газартай харилцах
- 72 дугаар зүйлАймаг, нийслэлийн Засаг дарга яам, агентлагтай харилцах
- 73 дугаар зүйлЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцаа
- 74 дүгээр зүйлЗасаг дарга иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах
Зургадугаар бүлэг Бусад
7 зүйл- 75 дугаар зүйлЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад хамтын ажиллагаа
- 76 дугаар зүйлНутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааг хуулиар тусгайлан зохицуулах
- 77 дугаар зүйлЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын шийдвэрийг биелүүлэх
- 78 дугаар зүйлНэгжийн удирдлагын нийгмийн баталгаа
- 79 дүгээр зүйлНутгийн удирдлагын төлөөлөл
- 80 дугаар зүйлНэгжид тавих төрийн хяналт
- 81 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хуулийн зохицуулах харилцаа
2.1.Энэ хуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна.
2.2.Монгол Улсын нийслэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохтой холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.
2.3.Хот, тосгоны өөрийн удирдлагад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль тогтоомж
3.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын чиг үүрэг, бүрэн эрхийг бусад хуулиар тодорхойлохдоо энэ хуульд заасан зарчим, нийтлэг зохицуулалтыг баримтална.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.