Jury

Гуравдугаар бүлэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага. Нэгдүгээр дэд бүлэг. Орон нутгийн чиг үүрэг

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 19 дүгээр зүйл. Орон нутгийн чиг үүргийг тогтоох зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

19.1.Орон нутгийн чиг үүргийг тогтооход дараах зарчмыг баримтална:

19.1.1.чиг үүргийг иргэдэд хамгийн ойр нэгжид болон зохих түвшинд оновчтой хуваарилах;

19.1.2.чиг үүрэг хэрэгжүүлэх санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг байх;

19.1.3.чиг үүргийг давхардуулахгүй байх;

19.1.4.нэгжийн удирдлагад бүрэн эрх олгохдоо энэ хуулиар тогтоосон нэгж тус бүрийн чиг үүрэгт нийцүүлэн ялгаатай хуваарилах;

19.1.5.тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.